Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Яргуй идэхэд учир бий…


Монголчууд хаврын улиралд шинэ яргуй идвэл хүч тамир орно гэж үздэг. Хавар эрт цэцэглэдэг олон наст энэхүү ургамал нь монголд улсад 5-6 зүйл нь бүртгэгдсэн ажээ. Яргуйг элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх олон талын ач тустай гэж хүмүүс ярьдаг. Эрт дээр үеэс мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралд, унадаг өвчинд хэрэглэж ирсэн. Мөн үргүйдэлд хэрэглэнэ. Уушгины сүрьеэ, хөхүүл ханиад, хүнд юм өргөснөөс бие тэнхээ муудахад, хэрлэг, мэдрэл үрэвсэж өвдөх, толгой таллаж өвдөхөд тус болж, арьс өнгөний өвчнөөс хамгаалахаас гадна сарын тэмдэг саатах, гуурсны багтраа (астма) зэрэгт сайн гэгддэг. Мөн зүрхний дутагдал болон зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд хэрэглэдэг гэжээ. Мөн хоолны өвчинд яргуйг сайн гэж зарим хүмүүс үздэг. Яргуйг шинэ залуу ургаж буй яргуй хор, харин хатаасан нь эм болдог гэж хятад уламжлалт эмнэлэгт үздэг байна.
Гэвч яргуйны анагаах, сэргээх увидасны талаарх шинжлэх ухааны түвшин нотолсон зүйл одоогоор алга. Гэхдээ яргуй идэх нь үнэхээр сайн уу? эсвэл муу юу? талаар анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд  юу гэж үздэгийг товчхон хүргэе.
Улаанбаатар Сонгдо эмнэлгийг ерөнхий захирал Б.Болдсайхан ‘Яргуйг Европын ч бай, дорнын уламжлалт анагаах ухаанаар ч бай, хамгийн их судалсан ургамлын нэг. Монгол анагаах ухаанаар бол яргуй нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг гэж батлагдсан. Тэгэхээр цусаа шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулж байснаас аспирин уучхаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал. Тэгэхээр хордож харшил авч болно’ гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
Мөн энэ талаар Монгол Улсын гавьяат эмч, ‘Оточ Одь’ эмнэлгийн ерөнхий захирал П.Баатар ‘ Хавар болоход хүмүүс шинэ гарсан яргуй идвэл хүч тамир орно гэж үздэг. Гэхдээ ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэн ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй. Эрт үеэс эхлэн хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хоол, хүнсэндээ хэрэглэдэг. Яг үүнтэй адил эмийн ургамал өөр өөрийн гэсэн амт чанар нь тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгдөг. Ганцхан түүлтээр идэх нь долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах нь түгээмэл юм. Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойны ангина болон зарим өвчинд сайн гэж хүмүүс хошуурах юм. Нөгөөтээгүүр яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь их болжээ. Ингэж байгаа нь тун харамсалтай юм. Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж иддэг эртний мэргэдийн ёс уламжлалд байдаг. Энэ л хамгийн шилдэг, зөв арга’ гэсэн байна.
ter-300x230 Яргуй идэхэд учир бий...
Харин Ардын эмчилгээ хэмээх цахим хуудсанд  “Уламжлалт ухааны судруудад өгүүлсэн аргачлалуудаас бичье. Өөртөө тохирохыг нь хэрэглээрэй. Та даралт ихэсдэг бол 10 хоног хээр гарч цэвэр газрын энгэрийн яргуйнаас өдөрт 1 ишний цэцгийг сайн зажилж идэх маягаар 10 хоног тэр энгэрээсээ тогтмол цагт 1 яргуй түүж идвэл даралтаасаа салж болох нь байна. Яргуй идсэнээсээ хойш 2-3 цаг болоод халуун хоол идэхээ мартав.
Эхний усаар авсан сайн гарсан 1 л шимийн архинд (одоо үед бол цагаан архи 500-750 гр) 21-49 ш яргуй түүж хийгээд 21 өдөр дараад, оройд 1 жүнзийг тогтмол эмийн маягаар ууж барахад бүхийл төрлийн хийн өвчнийг анагаана. Бөөрний, үе мөчний, зүрхний,элэгний, савны гээд 5цул 6 сав, мах булчин яс бүгд л хий ихэддэг шүү дээ.
Хатаасан яргуйг хандлан уух нь архинд дарснаас хүч багатай тул хүүхэд хөгшдөд илүү тохиромжгүй гэнэ.
Хөх яргуйг түүж талхалж няцлаад үе мөчний өвчтэй газраа өдөрт 30 мин тавьж боовол эдгэнэ. Цагаа сайн барих хэрэгтэй хэтрүүлбэл цэврүүтэх гэмтэй.
Жилдээ 5 хоногийн зайтай 3 удаа, 1 удаад 1 дор 3 ш яргуйг сайтар удаан зажилж идвэл хоолойн махыг шимэгдүүлж, хоолойн өвчнөөс сэргийлэх суурь болж өгнө.
За тэгээд удахгүй цахилдаг цэцэглэж байгаль эх маань дараагийн ээлжит эмчилгээгээ бидэнд өгнө.
Цахилдагны цэцгийг 5 өдөр дараалан, өдөрт 1 цэцгийг удаанаар зажилж идвэл астма, багтраа, бамбай өвчинд сайнаас гадна цахилдагны үндсийг бөөрний элдэв өвчинд буцалгаж уудаг. Аливаа ургамлын үндсийг хэрэглэхдээ зөвхөн 1 үндсээ хөөж гүйцэд аваарай. Олон ургамал сүйтгэхгүй байх нь бас л ачлал шүү дээ” гэжээ.
Ямартай ч шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй элдэв амьтаны эд эрхтэн болон ургамлыг идэж эрүүл мэндээрээ дэнчин тавихаасаа өмнө анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Тиймээс аль болох мэргэжлийн хүний үгийг анхаарч байхад гэмгүй юм аа.
М.Баяр
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ