Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгийн Ярантын боомтоор орж ирсэн нэг гэр бүлийн гурван хүнийг тусгаарлалаа


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
 "Нэгдүгээр сараас хойш нийт тусгаарлан ажиглалтад орсон 1,248 хүн байна.
Өнөөдөр Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт тусгаарлалт болон ажиглалтад 8, Жаргалантын амны сувилалд байгаа 23 хүнийг тус тус ажиглалтаас тусгаарлана.
Тусгаарлан ажиглалтад буй хүмүүсийн биеийн байдал хэвийн, зовуурьгүй байгаа.
Тусгайлан ажиглах байрыг ажиллуулж байгаа бүх байгууллагууд архаг өвчтэй иргэдэд хоолны дэглэм баримтлах зөвлөгөөний дэмжлэг үзүүлж байгааг хэлье. 
Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн гурван хүн орж ирсэн. Энэ хүмүүс ӨМӨЗО-ны Бор тал аймгийн Анхилаг суманд хөл хорионы улмаас нэг айлд байж байгаад хорио цуцлагдаад эх орондоо ирсэн. Ховд аймгийн онцгой комисс хуралдаж гэр бүлийн гурван хүнийг Ярантын боомт дээрх гаалийн хоёр өрөө байранд тусгаарлан ажиглаж байна. 
ХӨСҮТ дээр байгаа халдвар илэрсэн Франц улсын иргэний биеийн байдал хүндэвтэр, амийн үзүүлэлтүүд нь тогтвортой байна. 
Мөн өчигдөр уламжлалт анагаах ухааны докторуудын боловсруулсан зааврыг батлахаар явж байна." гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ