Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигийн дагуу цэргийн дээд цол хүртээх ёслол өнөөдөр боллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Сүнрэвийн Ганбямба,
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Жавзмаагийн Болдбаатар нар Бригадын генерал цол хүртлээ.