Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Сэлэнгэ - 2021” хээрийн сургуулийн хаалтын ёслол боллоо


Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 14 дэх жилдээ боллоо. Энэхүү сургуулийг 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд зохион байгуулж, өнөөдөр хаалтын ёслолыг Төв аймгийн Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд хийлээ.
Тус хээрийн сургуулиар Монгол, Оросын алба хаагчид өмнөх жилүүдийн уламжлалыг сэргээж нэгэн удирдлага дор нэгдэн хамтдаа үүрэг гүйцэтгэснээрээ онцлогтой байсан талаар БХЯ-наас мэдээллээ.
Энэ удаагийн “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулийг “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд Монголын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар удирдав.
“Сэлэнгэ 2021” хээрийн сургууль ОХУ-ын цэрэг дайчдыг сургалт, дадлагад оролцох зэвсэг, техникийн хамт хүлээн авахаас эхлээд хуурай болон 25, 50 хувийн сум, галт хэрэгсэлтэйгээр буудлагын дадлага хийж энэ сарын 4-ний өдөр буюу өчигдөр гол үйл ажиллагаа болох байлдааны буудлагаар үргэлжилсэн юм.
Өнгөрсөн жил болсон "Сэлэнгэ-2020" сургууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэж хоёр орон тус тусдаа ижил цаг хугацаанд болж байсан. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ