Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн Ахмадын хорооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг өнөөдөр хүлээн авч уулзан санал солилцсон байна.
Р.Ганхуяг даргатай Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүн эгнээнд явдаг ахмадын байгууллага юм. Энэ хамт олон Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд соёлын үнэт өв болсон хөшөө дурсгалуудыг сэргээн засварлан, олон нийтийг хамарсан бүтээлч ажиллагаанд ахмадуудаа уриалан дуудаж, идэвх зүтгэлтэй манлайлан оролцож байгаабүтээлч санаачилгатай байгууллага. Энэхүү үйл ажиллагааг ньаймгийн Засаг даргын зүгээс талархан хүлээн авч,цаашид ахмадуудынхаа үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд17 сум, 6 тосгоны 13350 гаруй ахмадэнэхүү байгууллагад харьяалагдан аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэсээр яваа гэдгийг аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг онцлон тэмдэглэсэн.