Хөл хорионы үед ахуйн цахилгааны хэрэглээ 15 хувиар өссөн байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тогны төлбөр тэглэсэнтэй холбоотой ойлголтын зөрүү гарч, өмнөх жилийнхээс 2-3 дахин их тог зарцуулж байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгчээ. Түүнчлэн хэрэглэгчээс ирсэн санал, хүсэлтийн дагуу УБЦТС ТӨХК-тай хамтарсан хяналт шалгалт хийхэд нэг өрх 3-5 цахилгаан тень нэгэн зэрэг залгаж, нэг шонгоос хоёр айл тог авч ашиглаж байсан зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс УБЦТС-аас өмнөх жилийн мөн үетэй харьцуулж хэрэглэсэн тогны мөнгөн дүнгээр тооцож буйг, мөн өндөр төлбөр гарсан гэх айл өрхөд очиж хэмжилт хийж гомдлуудыг шийдвэрлэжээ.