Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймаг сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн их ургац хураажээ

Булган аймгийн тариаланчид энэ намар 67,8 мянган тонн ургац хураасан нь зах зээлийн харилцаанд шилжсэн жилүүдийн түүхэнд хамгийн арвин ургац авсан жил боллоо. Хүн амын хүнсний хангамжийн гол эх үүсвэрийн нэг улаанбуудайн ургац арвин байж нэгж талбайгаас 15,7 центнер буюу нийтдээ 66,2 мянган тонн үр тариа хураажээ. Рашаант, Хутаг-Өндөр сумын тариаланчид хамгийн их буюу 14,7-15,2 мянган тонн улаанбуудай, Хангал, Рашаант, Орхон сумынхан хамгийн өндөр буюу нэг га талбайгаас 21,9-29,8 центнер үр тариа хураасан амжилт гаргасан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ