Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж хууль зөрчжээ


Өмнөговь аймгийн Цогтцэций сум Монгол Улсын эдийн засгийн тулгуур бүс нутаг Төр, хувийн хэвшил, орон нутгийн өмчийн гэсэн гурван том нүүрсний уурхайтай.
Улсын төсвийн 40 гаруй хувь, аймгийн төсвийн 70, сумын төсвийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд сум өөрөө өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ, татаас авдаггүй, харин улс, аймгийн төсөвт ихээхэн хэмжээний татварыг төвлөрүүлдэг баялаг, боломж ихтэй сумын нэг юм.
Гэтэл тус сумыг Засаг даргагүй, эзэнгүй байлгах ашиг сонирхол бодитоор бий болжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж жил гаруйн хугацаанд Засаг даргагүй байсан Цогтцэций сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг энэ сарын 12-ны өдөр Засаг даргын бүрэн эрх хэрэгжүүлэх үүргээс нь хууль бусаар чөлөөлсөн байна.  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д зааснаар Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол томилох хүртэлх хугацаанд Засаг даргын орлогч түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд дээд шатны засаг дарга бүрэн эрхээс нь чөлөөлөхгүй гэсэн хуулийн заалттай.
Гэтэл Өмнөговь аймгийн Засаг ноён Р.Сэддорж хууль зөрчиж, орон нутгийн иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хохироожээ. Цогтцэций сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг хууль бусаар эрхийг нь түдгэлзүүлснээр өнөөдөр тус сумын бүх ажил зогсонги байдалд оржээ. 
Төрийн ажлыг тасалдуулж, иргэд, байгууллагуудад хүндрэл учруулж, амин хувийн эрх ашгаа дээгүүрт тавьсан засаг ноён Р.Сэддоржид Төрийн албаны зөвлөл хариуцлага тооцох ёстой. 
http://dorgio.mn/p/134062
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ