Тус аймаг 2021-2022 онд хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд хөдөө аж ахуйгаас 218 мянга 660 гаруй толгой малыг хэрэглэх төлөвлөгөөтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Харин зах зээлд 373 мянган толгой малыг худалдан борлуулах төлөвлөгөөтэй байна. Төв суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээнд 128,5 тонно малын махыг Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮС-ын хамтарсан 01 албан даалгаврын 1.1 заалтын дагуу нөөцлөх ажлыг зохион байгуулж байна. Харин төв суурин газрын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэхээр 200,0 сая төгрөг төсөвлөсөн. Малын махыг бэлтгэж, хадгалж, нөөцлөх ажлыг зохион байгуулах ажлууд хийгдэж байна гэв. Тухайлбал, Тосонцэнгэл суманд хоногт 500 бог нядлах хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэртэй болжээ. “Баянньюфүүдсентури” ХХК нь 2.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар хоногт 500 бог, 200 бод нядлах хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Тус компани боловсруулсан махаа Улаанбаатар хот болон гэрээт газруудад нийлүүлдэг аж.