Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилгын ажил хоёр жил гацжээ

Баяндэлгэр суманд улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлсэн байдаг. 2020 оны 9 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх байсан хэдий ч гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилгын ажил зогсож, үүнээс болж тус сумын 200 гаруй хүүхдийн эрх зөрчигдөж байна.
Барилгын гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Оточ ноёдууд ХХК. БШУЯ-аас нийт санхүүжилтийн 48 хувийг шийдвэрлэсэн. Уг санхүүжилтээр газар шорооны болон барилгын суурь, угсралт, нэг давхрын гадна өрлөг зэрэг ерөнхий ажил хийгджээ. Мөн өнгөрсөн зун гадна шугамын сувгийн ажлыг эхлүүлээд орхижээ. Үүнээс хойш ямар ч ажил хийгдээгүй байна.


Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Р.Отгонсүрэнгээс энэ талаар тодруулахад, барилгын ажил 2020 оны 9 дүгээр сараас хойш бүрэн зогссон. Бүр гацсан гэж ойлгож болно. Сум орон нутгийн удирдлагууд, аймгийн Боловсролын газар, Барилгын хөгжлийн төв гээд холбогдох газруудаас байнга шахаж шаардаж, хөөцөлдөж байгаа ч үр дүн гарахгүй байна. Гүйцэтгэгч талаас бидэнд санхүүтэй холбоотойгоор үйл ажиллагаа зогссон гэх тайлбарыг өгдөг ч нарийн хэрэг дээрээ энэ компани нь ажил хийх бүрэн хүчин чадалгүй, бүх ажлаа өөр өөр туслах компаниудаар гэрээгээр гүйцэтгүүлдэг юм билээ. Тэд нар нь хариуцсан ажлаа хагас дутуу хийсэн болоод хаяад явчихдаг.

Тендерээр ажил гүйцэтгэхээр болсон байтал компанийх нь захирал энэ хугацаанд нэг ч удаа манай суманд ирээгүй, өөрөө энэ ажилтайгаа танилцаагүй яваа гэсэн үг. Мэдээж гүйцэтгэл нь ийм муу байгаа болохоор дараа дараагийнх нь хөрөнгийг шийдвэрлэхгүй байгаа болов уу. Шинэ барилгатай болж байгаа гээд яг үнэндээ бид ямар ч шинэчлэл , бусад хөрөнгө оруулалтуудыг хийж чадахгүй байна. Ингэснээр багш ажилчид болон цэцэрлэгийн маань 200 гаруй хүүхдийн эрх үнэхээр ноцтой зөрчигдөж байна гэж тэрээр хэллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ