Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ-д тэжээвэр муураас коронавирус илэрчээ

АНУ-д хоёр тэжээвэр муураас коронавируст халдварын шинж тэмдэг илэрч, шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ нь тус улсад тэжээвэр амьтнаас коронавирус илэрсэн анхны тохиолдол юм. Өмнө нь АНУ-ын амьтны хүрээлэн дэх бар болон арсланд коронавирус илрээд байсан ба тэжээвэр амьтад халдварын тархалтад хэрхэн нөлөөлж буй талаар сайтар мэдэх боломжгүй байгаа аж. Одоогоор эхний муурын эздэд коронавирус илрээгүй байгаа боловч халдвар тараасан байх магадлал өндөр юм.
Харин хоёр дахь муурын эзнээс коронавирус илэрсэн ч тухайн эзний бас нэгэн муураас халдвар илрээгүй байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв вирус амьтнаас хүнд хэрхэн халдахыг судалж байгаа ба хүмүүсийг тэжээвэр амьтантайгаа хязгаартайгаар харьцахыг уриалж буй. Амьтнаа үнсэж, долоолгохоос зайлсхийж, илж, тэвэрснийхээ дараа болон өмнө гараа сайтар угаахыг зөвлөжээ. 
А.Эрхэмбаяр
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ