Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булганд айраг уух зориулалттай байшинг 3.8 тэрбумаар барина


Булган аймагт айраг уух зориулттай буюу “Булган аймгийн бренд бүтээгдэхүүний өргөөний барилга” барих 3.8 тэрбум (3 805 000 000) төгрөгийг 2022 оны төсөвт баталсан. Гэтэл уг барилга нь одоогоор зураг төсөв ч байхгүй аж. Мөн аймгийн хэмжээнд цэцэрлэг хүрэлцээгүй, зарим сумдад эмнэлэг, дотуур байр хүрэлцдэггүй байна. 
Ийм байхад 3.8 тэрбум төгрөгөөр айраг уух зориулалттай байшин барих нь төсвийн үр ашиггүй зардал гэж Булганчууд шүүмжилж, толгой сэгсэрч байна.
Төсөв батлагдахад УИХ-ын гишүүд аймгийнхаа удирдлагуудаас санал авч, түүндээ үндэслэн саналаа оруулж, батлуулдаг. Гэтэл айраг уух зориулалттай байшин бариулахаар Булган аймгийн удирдлагуудаас ямар ч санал ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын саналаар төсвийн 3.8 тэрбум төгрөг урсахаар болоод байна.
Тухайн мөнгөний нэг тэрбумыг нь 2022 онд олгох бол үлдсэнийг нь дараагийн жилүүдэд хуваан олгох аж.

https://tsahiur.mn/n/s/5307скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ