Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас тус сум руу зорчих зам дээр байдаг хүндэтгэлийн цагаан хаалгын гэрэлтүүлгийг сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар шинэчилсэн байна.
Тус цагаан хаалга бол Дорноговьд зочлон ирэгсдийг угтах, үдэх хаалга юм. Энэ жил Сайншанд хот үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд сумын ЗДТГ-аас 60 бүтээлч ажлыг хэрэгжүүлээд байгаа юм.