Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Замын-Үүд суманд ажиллаж байна.
Албаныхан тус аймгийн Онцгой комиссын “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж өгөх, аймаг сумын Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилт, хилийн боомт орчмын нөхцөл байдалтай танилцаж байна.
Мөн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, байгууллага, салбар , нэгж хоорондын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг уялдуулах зохицуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зөвлөмж, чиглэлээр хангах, зөвлөн туслах үүрэг гүйцэтгэж буй.
Ташрамд дурдахад корона вируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр захирамж гаргаж ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлээд байгааюм.
Замын-Үүд сум бол манай улсын экспорт, импорт гадаад худалдааны 80 гаруй хувийг дангаараа хангадаг томоохон боомт бөгөөд энэ бүс нутгийг корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, ногоон бүс болгох шаардлага байгаа юм.