Замын-Үүд сумын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас Монгол Улсын Засгийн газар болон улсын Онцгой комисс, Замын-Үүд сумын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 290 гаруй аж ахуй нэгжүүдэд корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгчээ.
Албаныхан энэ оны долоодугаар сарын 19-нөөс 25-ныг хүртэл тухайн мэдэгдэл зөвлөгөө, чиглэл хүлээн авсан аж ахуй нэгжүүдэд шалгалт хийхэд85аж ахуй нэгж байгууллага шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж хугацаатай албан даалгавар өгсөн байна.
Засгийн газраас Монгол Улсын хилийн хамгийн том боомт хот болох Замын-Үүдийг корона вируст халдваргүй ногоон бүс болгох зорилт тавин ажиллаж буй.