Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

4-өөс дээш ангийхан танхим, цахим хичээлийг хослуулж байна


Өмнөговь аймгийн зарим сумдад 4-өөс дээш ангийн хүүхдүүдийн хичээлийг танхимаар орж байна. 
Энэ сарын 18-аас эхлэн тус аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын 4-өөс дээш ангийн сурагчдын хичээлийг 5 хоног танхимаар, 9 хоног цахимаар орж байна. Харин 1-3 дугаар анги болон цэцэрлэгийн хүүхдүүд 100 хувь цахимаар хичээллэж байна. Аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Батболд "Бусад аймгуудаас манай аймаг халдварын тархалтаараа өссөн дүнтэй байгаа. Иймд хүн ам олон буюу халдвар өндөр байгаа Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын 4-өөс дээш ангийхныг 5 ба 9-ийн зарчмаар хичээллүүлэхээр болсон. 7 суманд хичээлийн үйл ажиллагаа танхимаар явж байгаа. Мандал-Овоо, Ханхонгор зэрэг сумдад халдвар өндөр байгаа тул хичээлийг цахимд шилжүүлээд байна" гэлээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ