Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайбагийн Бусын гол гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т энэ сарын14-ний өдрийн 9 цаг 52 минутад 4.5магнитудынхүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.