Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алтанбулаг Олон улсын авто замын боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг нээлээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал:
-Спорт заалны үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо. Тэгэхдээ олныг хамарсан уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй.
-Баар, караоке, рестораны үйл ажиллагааг хэвийн явуулна. Гэхдээбүх ажилчидаа вакцины 3 тунд хамруулсан байх. Мөн мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган, хариуцлагын гэрээ байгуулсан байх.
-Хүнсний дэлгүүрүүд үдшийн 00.00цаг хүртэл ажиллах.
-Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Энд нийт иргэд зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөөгүй, зөвхөн 5 тонноос дээш ачааны тээврийн хэрэгсэл хамрагдах аж. Энэ зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслэлийн жолооч болон туслах жолооч бүгд 3 дахь тундаа хамрагдсан байх. ПСР шинжилгээтэй байх. Буцаж ирэхдээ түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж. Мөн ОХУ-д суралцаж байгаа оюунтан сурагчид, эмчилгээнд явж буй иргэд, дипломат алба хаагчид, ОХУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд, түүнчлэн буяны ажил, гачигдалтай, зөвшөөрөгдсөн ачаа тээврийн хэрэгсэлийг УОК-ын зөвшөөрлөөр, холбогдох бичиг баримтыг нь үндэслэн  энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрүүлэх журам гарчээ. УОК-т хүсэлтээ өгсөн дээр дурьдагдсан шалтгаантай иргэдийн нэрс Алтанбулаг боомт дээр ирсэн нөхцөлд саадгүй хилээр нэвтрэх юм байна.  
Хуралдааны үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга, АОК-ын даргаШ. Оргил:Бид ковид гарсан үеэс эхлэн иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох хаахгүй байх тал дээр анхаарч ажилласан. Цаашидч иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ орлого, амьжиргааны түвшинг хэвийн байдалд оруулахад илүү анхаарч хаалттай байсан үйлчилгээнүүдийг нээнэ хэмээн хэллээ.
Өнөөдөр өдөр Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Алтанбулаг боомтод ажиллаж, том оврын ачаа тээврийн жолооч нарыг хил нэвтрүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтын бодит байдлыг үзэж, мэргэжлийн байгууллагуудтай санал солилцсон юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ