Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөрлөлөө. Ээлжит бус хуралдаанаар үндсэн зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр “Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 07-оос эхлэн долдугаар сарын 31-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ” гэлээ.