Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт ирэх онд 95.81 га газрыг 853 иргэнд өмчлүүлнэ


Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу 2022 онд иргэдэд өмчлөх газрын хэмжээ байршлыг хэлэлцэн, Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгонд нийт 95.81 га газрыг 853 иргэнд өмчлүүлэхээр хэлэлцэн баталлаа. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр 95.75 га газрыг, аж ахуйн зориулалтаар 0.06 гагазрыг өмчлүүлэхээр болов.

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөө саймгийн хэмжээнд газар олголтын байдлаар сонсгол зохион байгуулах санал гаргасан учраас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлэл бэлтгэж, хурлын төлөөлөгч нарт танилцуулан ажиллахыг аймгийн ИТХ-ындарга Г.Мөнгөнхуяг хэлж байлаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ