Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭМЯ:1348 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барлаа

 
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.10.11/  өглөө. Улсын хэмжээнд даваа гарагт 1348 хүнээс халдвар илэрч,бүртгэгдсэн тохиолдол 326738 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 835 нь Улаанбаатарт, 513 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 14 хүн нас барж, цар тахлаар нийт 1377 хүн амиа алдлаа.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19957 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55387 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
  • Хөнгөн-10524
  • Хүндэвтэр- 6793
  • Хүнд – 2133
  • Маш хүнд-338 хүн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ