Аймгийн ЭМГ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт долоон суманд 170 тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 4895 боллоо. Харин хоногт 67 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн иргэдийн тоо 2789-т хүрчээ.
Өдөрт батлагдах тохиолдлын тоо нэмэгдэх тоогоор хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо дагаад нэмэгдэх хандлагатай байгаа аж. Ялангуяа хөдөөний малчид шинж тэмдэг илэрмэгц харьяа эрүүл мэндийн байгууллагад хандалгүй цаг алдсанаас болж халдварыг хүндрүүлэх тохиолдол гарч байгааг анхаарууллаа.
Аймгийн хэмжээнд батлагдсан 2096, магадлалтай 23 нийт 2119 иргэн эрүүл мэндийн байгууллага болон гэрээр эмчлүүлж байна. Тэдний дунд жирэмсэн эмэгтэй 27, төрсний дараах гурав, 18 хүртэлх насны хүүхэд 177 байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд халдварт өртөх эрсдэл буурахгүй, тогтмол өссөн үзүүлэлттэй байна гэлээ.