
Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 136-р цэцэрлэгийн урд байрлах талбайд чөлөөлсөн газарт ямар тохижилт хийх талаар тухайн хорооны иргэдээс санал асуулга явуулсан.
Санал асуулгын үр дүнд иргэдээс хамгийн их ирүүлсэн ногоон байгууламж, авто зогсоол, цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийхээр болж тохижилтын ажлыг эхлүүлээд байна.
Тохижилтын ажилтай холбогдуулан гарах дуу чимээнд хүлээцтэй хандана уу гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
