Ховд аймаг 2020-2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд зургаадугаар байр, монгол хэлний хичээлээр хоёрдугаар байрт тус тус шалгарчээ.
Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр нийт 522.6, монгол хэлний хичээлээр 563 гэх хэмжээст оноо авсан байна. Үүнээс гадна математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр эхний 10-т шалгарчээ.
Ховд аймгийнтухайд энэ жилнийт 1267 суралцагч ЭЕШ өгснөөс таван суралцагч 800 оноо авсанюм.
Боловсролын үнэлгээний төв нь stat.eec.mn цахим сайтаар дамжуулан аймгийн боловсролын газар, сургуулиудад жил бүр ЭЕШ-ын дүн оноонд анализ, дүгнэлт хийх боломж бүрдүүлдэг. Тус сайтаас авсан мэдээллээр Ховд аймаг ийнхүү дундаж онооны үзүүлэлттэй байна гэж ЗДТГ-аас өчигдөр онцлон мэдээллээ.