Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭEШ-ыг Жаргалант сумын нэг, хоёрдугаар сургууль дээр зохион байгуулж байна

Ховд аймагт 2021 оны Элсэлтийн eрөнхий шалгалт (ЭЕШ)-ын үйл ажиллагаа энэ сарын 19-ний өдөр Монгол Улсын түүх хичээлээр эхэллээ. 
ЭEШ-ыг аймгийн төвд буюу Жаргалант сумын eрөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургууль дээр тус тус зохион байгуулж байна.
Ингэхдээ коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор холбогдох дүрэм, журмыг чанд баримталж байгаа бөгөөд сургууль тус бүрт 20 гаруй анги танхим бэлтгэжээ.   
Үүнд Боловсролын үнэлгээний төв, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, холбогдох сургуулийн төлөөлөл нийт 70 гаруй багш, мэргэжилтэн“зохион байгуулагч”болон“хянагч”-ийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.   
Энэ жил Ховд аймгийн хэмжээнд нийт 1267 суралцагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Үүнээс 281 нь өмнөх оны төгсөгч юм.
ЭЕШ-ын үйл ажиллагаа наймдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаандУлаанбаатар хотын цагаар (орон нутгийн цагаас зөрүүтэй)үргэлжлэх юм.
Иймээсоролцогчидтусшалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бусад холбогдохматериалыг бүрдүүлж ирнэ. ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагаас хоёр цагийн өмнө шалгалт авах цэгт ирэхийг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ