Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эмнэлгийн тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна



Өмнөговь аймгийн төв Даланзадгадад эмнэлгийн тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг нээлээ. Коронавирусний халдварын дэгдэлт их байгаатай холбогдуулан иргэдэд чирэгдэлгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчдын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор уг үйлчилгээг Даланзадгад сумын 5-р багийн төв/ хуучин/ дээр нээн ажиллуулж байна. Нэг цэгт ирснээр шинжилгээгээ өгч, эерэг гарсан тохиолдолд өрхийн эмчид үзүүлэн эмийн багцаа авах, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтэх эсэхийг эмч үзлэг хийж шийдвэрлэх юм. Уг нэг цэгийн үйлчилгээ 09.00-18.00 хүртэл ажиллана.
Өмнөговь аймгийн ЭМГ-ын тархвар судлаач Б.Амгалан "Эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээг энэ долоо хоногийн даваа гаргаас ажиллуулж байна. Эхний хоёр өдөр ачаалал ихтэй байсан. Тиймээс шинжилгээ авах цэгийг нэмсэн. Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эм өгөхөөс гадна өрхийн эмч нар тухай бүрт хяналт хийж байна" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ