Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ойрын өдрүүдэд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно



Ховд аймгийн долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд eсдүгээр сарын 2, 3-ны өдөр зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи энэ сарын 2, 3-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с байна.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 15-20 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй.
Мөн өнөөдрөөс эхлэн Ховд аймгийн нийт нутгаар бага зэрэг хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 0-5, өдөртөө 10-15 градус байна. Харин бусад нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 15-20 градус дулаан байх төлөв ажиглагджээ.

Сүүлийн үeд Ховд аймгийн нийт нутгаар хур бороо орсноор бэлчээрийн ургамлын ургалт сайжирч, ургамлын дундаж өндөр 3-8 см болжээ. Мөн бэлчээрийн ургамлын ургалтын байдал ихэнх сумын нутгаар сайн хэвийн, харин Дөргөн суманд дунд гэсэн үнэлгээтэй байна.
Өнгөрсөн тав, зургаадугаар сард хөрсний хур тунадас, чийг бага байснаас ургамлын  үе шат явагдахгүй ургалт удааширч, ургамал гэмтэх байдал ажиглагдаж байсан. Тэгвэл одоогоор зарим нэг сумын нутгаар ургамлын гэмтэл бүрэн арилаагүй, сэргэх байдалтай байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс дүгнэлт гаргажээ.  
Одоо нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох, хадлан хадах зэрэг ажил явж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах зэрэг ажлууд үргэлжлэн өрнөж буй. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ