Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд танхимын сургалтанд хамрагдаж байна.“Ковид-19 цар тахлын эсрэг Сэлэнгэ аймгаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ” сэдвийн хүрээнд явагдажбуй энэудаагийн танхимын сургалтыгДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.
Нэг ээлжийн сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд таван удаагийн сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамруулж дуусгах зорилготой юм байна. Сургалтын хүрээнд оролцогчид “Халдварт цар тахлын үед нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх, үүссэн нөхцөлд хэрхэн ажиллах зэрэг асуудлаар ярилцаж байна. Мөн хэлэлцүүлэг өрнүүлж өөр хоорондоо харилцан туршлага мэдлэгээ солилцож байгаа нь сургалтыг үр дүнтэй болгож байгаа аж. Энэхүү сургалт нь Сэлэнгэ аймгийн төвөөс зайдуу Алтанбулаг сумаас холгүйхэн зайд байрлах аймгийн Эрүүл мэндийн газар болон салбарын ажилтан албан хаагчид мөн сайн санаат иргэдийн хүчээр барьж байгуулсан “Тунамал нарс” сургалтын баазад зохион байгуулж байна. Хоёр өдрийн танхимын сургалт эмч, мэргэжилтнүүдэд “цар тахлыг бид хамтын хүчээр давна” гэсэн сэтгэлийн их эрч хүч, урам зориг өгсөн өгөөжтэй болж буйгаараа онцлогтой ажээ.