Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгаас 43 тооны үхрийг хулгайлсан хэрэг гарчээ. Улмаар 11 үхрийг нь Эмээлт зах дээр ченжид дамлан худалдаалах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь барьсан байна. Бусад 32 тооны үхрийг Тариалан суманд нуусан байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.