Айлын гэрт хулгай орж олон тооны бууны сум, мөнгөн аяга алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Ховд аймгийн Чандмань сумын иргэн Б-ын монгол гэрийн цоожийг эвдэлж гэрт нь нэвтэрчээ. Улмаар гурван ширхэг мөнгөн аяга, хуучны хөөрөг, ТОЗ-8 маркийн бууны 50 ширхэг сум болон таван шил архи хулгайлж хэргийн газраас оргон зайлсан байна. Энэхүү хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа ба уг хэрэгт Ховд аймгийн харьяат 25 настай эрэгтэйг холбогдуулан саатуулаад байгаа аж.
https://zindaa.mn/3c3r