Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэнэбүрэн суманд байгалийн гамшигт үзэгдэл болжээ



Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт энэ сарын 28-нд байгалийн гамшигт үзэгдэл болсон байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн  нутаг, Цамбагарав уулын өвөрт орших Долоон ногоон нуураас эх авдаг "Хусны гол" мөнх цасны хайлалт, аадар борооны улмаас 200-300 метрийн өргөнтэй үерлэн нүүжээ.  

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 гаруй га ой мод сүйдэж, тус багийн айл өрхүүдийн зуслангийн гол замын "Хад үзүүр"-ийн гүүр, малчдын 15 өвөлжөө, хаваржаа урсаж үгүй болсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Ховд аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, иргэд хамтран хохирол, эрсдэлийг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 


Энэ оны долоодугаар сарын 28-нд шөнийн 02:00 цагт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Цамбагарав уул орчим байрлах “Гангын нуур” сэтэрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо гэх анхны дуудлага, мэдээлэл иржээ. Үүний дагуу тус сумын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын төлөөлөл гамшигт үзэгдэл болсон тухайн газар нутагт ажилласан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн зам эвдэрч хаагдаж, хоёр автомашинтай 11 хүн боогджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч туулах чадвар бүхий авто машинтайгаар аврах ажиллагаа явуулсан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Иргэд цаашид үер, усны аюулаас сэргийлж, цаг агаарын урьдчилсан төлөв  мэдээг тогтмол авч байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн иргэд, 7043101, 7043105 утсаар дуудлага мэдээлэл өгөх боломжтой аж. 



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ