Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэд цар тахлын түргэвчилсэн шинжилгээг өөрсдөө хийхээр зохицуулна



Баян-Өлгий аймгийн Өлгий хотод коранавирусний халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас шинжилгээ авах ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өрхийн ЭМТ-ээс бүрдсэн явуулын баг өдөр бүр авч байгаа.

Харин батлагдсан тохиолдлоос авсан тандалт судалгаанд нэр нь ороогүй иргэдээс шинжилгээ авах боломжгүй аж.

Явуулын баг шинжилгээ авахаас гадна батлагдсан тохиолдлын биеийн байдлыг эрэмбэлэн ангилж, хүндэвтэр болон хүнд өвчтөнүүдийг эмнэлэгт зөөвөрлөж, хөнгөн тохиолдлыг гэр гэрт нь харьяа өрхийн ЭМТ-ийн хяналтад авч байна.

Өрхийн ЭМТ-үүд ажлын өдөр, ажлын цагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон гэрийн хяналтад байгаа иргэдээс бүртгэлийн дагуу түргэвчилсэн болон ПСР шинжилгээг авч байгаа тул иргэд харьяаллын дагуу очиж шинжилгээ өгөх боломжтой.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 456 тоот тушаалын дагуу “3.7.5. Хувь хүн өөрийгөө түргэвчилсэн тестээр оношилж эерэг гарсан тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг давтан хийлгэж, эерэг бол тандалтад хамрагдах” заалттай тул цаашид иргэд түргэвчилсэн шинжилгээг өөрсдөө авахаар зохицуулалт хийнэ гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ