Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн хэмжээнд 12-оос дээш насны 9125 хүүхэд дархлаажуулалтад хамрагдана



Энэ сарын 23-ны байдлаар “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдалт аймгийн хэмжээнд хэдэн хувьтай байгаа талаар аймгийн ЭМГ-ын Дархлаажуулалт хариуцсан бага эмч З.Сайнзаяагаас тодрууллаа.
“Аймгийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтад 12-оос дээш насны 60408 хүн хамрагдахаас өнөөдрийн байдлаар 1-р тундаа 47272 хүн буюу 78,3 хувь нь, 2-р тундаа 39905 хүн буюу 66,2 хувь нь хамрагдаад байна.
Мөн 12-17 насны 9125 хүүхэд “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахаас 5824 хүүхэд 1-р тундаа хамрагдсан нь 63,8 хувьтай, 2-р тундаа 1930 хүүхэд хамрагдсан нь 21,1 хувьтай байна. Вакцины ханган нийлүүлэлттэй холбоотойгоор Файзер вакцины 1-р тунгийн хамралт түр хугацаагаар зогссон. Гэвч энэ сарын 20-иос хангалт ирж 12-17 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн файзер вакцины 1, 2-р тун хэвийн хийгдэж байна.
Улаангом сумын хэмжээнд 4 цэгээр өдөр бүр 8-17 цагийн хооронд вакцинжуулалт явагдаж байна. “Бат-Үржихүй Өрхийн эрүүл мэндийн төв “Нархан” 3-р цэцэрлэгт, “Дунцагаан” Өрхийн эрүүл мэндийн төв Цогцолбор 2-р сургуулийн зааланд, “Мөнхбишрэлт” Өрхийн эрүүл мэндийн төв 12-р багийн төвд, “Элбэг өгөөж” Өрхийн эрүүл мэндийн төв Улаангом сумын 10-р багийн төв дээр тус тус дархлаажуулалт хийж байна.
Вакцины 1-р тунгаа аваад 21-ээс дээш хоносон хүмүүс 2-р тундаа цаг алдалгүй хамрагдах шаардлагатай. Увс аймгийн хэмжээнд 1-р тунгаа аваад 21-ээс дээш хоносон, 2-р тундаа хамрагдах хугацаа нь болсон 5700 орчим хүн байна. Эдгээр иргэдийн ихэнх нь 18-34 насныхан байна” хэмээн аймгийн ЭМГ-ын Дархлаажуулалт хариуцсан бага эмч З.Сайнзаяа хэллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ