Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын эсрэг вакцины 2-р тундаа хамдагдаагүй 7 мянга орчим хүн байна. Эдгээр хүмүүс вакцины 2-р тунгаа аваагүйгээс болоод түрүүчээс нь хугацаа хэтэрч эхэлжээ.
БНХАУ-ын “Синофарм” компанийн үйлдвэрлэсэн “Ковид-19”-ийн эсрэг Вероцелл вакцины хоёр тун хоорондын зай хамгийн ихдээ 56 хоног аж. Вакцины 2 дахь тунг аваад 14-28 хоногт дархлаа тогтож эхлэдэг байна.
Гэтэл 2 дахь тунгаа аваагүйгээс болоод коронавирусний халдвар авах, хүндрэх, бусдад халдвар тараах эрсдэлтэй аж. Иймээс аймгийн ЭМГ-аас эдгээр хүмүүст хандаж вакцины 2-р тундаа яаралтай хамрагдахыг сануулж байна.