Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Вьетнам халдварын эсрэг арга хэмжээгээ нэмэгдүүлнэ

 
Вьетнамд коронавирусний халдварын 5926 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид халдварын тархалтын эсрэг арга хэмжээгээ нэмэгдүүлж эхэлжээ.
Өнгөрсөн хугацаанд коронавирусний эсрэг хатуу арга хэмжээ авч, халдварын тархалтыг хяналтандаа байлгаж чадсан ч Энэтхэгт анх бүртгэгдсэн "Дельта” хувилбар тус улсад тархснаар тохиолдлын тоо дөрөвдүгээр сарын сүүлчээс эрс нэмэгдсэн байна.
Халдварын дийлэнх тохиолдол тус улсын өмнөд хэсэгт бүртгэгдэж байгаа бөгөөд хамгийн том хот болох Хошиминд 7-р сарын 9-нөөс эхлэн зай барих журам хэрэгжиж, шаардлагагүй тохиолдолд амарч, зугаалахыг хязгаарлажээ.   
Вьетнамын нийслэл Ханой хотод хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Хошимин болон орон нутгаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах аж.
Хошимин хоттой холбогдох гол замуудад хяналтын цэгүүд байрлуулжээ. Түүнчлэн даваа гарагаас эхлэн олон нийтийн газарт таваас дээш хүн цугларахыг хориглоно.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ