Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдварын 41 хувь нь гэр бүлээс илэрч байна



Аймгийн ЭМГ-аас коронавирусний халдварын 6 дугаар сарын нөхцөл байдлыг танилцууллаа. Халдвар бүртгэгдсэнээс хойш 64 голомтод 1202 тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдварын 41 хувь нь гэр бүлээс, 22,8 хувь нь албан байгууллагаас, 25 хувь нь ах дүү нарын хүрээллээс илэрч байна гэв.

64 голомтын 60 гаруй хувь нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн, үлдсэн хэсэг нь эх үүсвэр тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор 11 голомт идэвхгүй болоод байгаа аж.

6 дугаар сард батлагдсан тохиолдлын тоо 23 хувиар өссөн бол зөөвөрлөгдсөн тохиолдол 56,2 хувиар буурсан байна. Энэ нь хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой. Тухайн сард хэвтэн эмчлүүлэгч болоод нас баралт нэмэгдсэн байна.

Мөн АНЭ-ийн яаралтай тусламжийн тасагт ирэх томуу, томуу төст өвчний дуудлага  20 хувиар өсжээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ