Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ байлдааны сумаар бэлтгэл хийж байна



Украин НАТО-той хамтран Хар тэнгист цэргийн сургуулилалт зохион байгуулж буй юм. Энэ долоо хоногт ОХУ-ын Хар тэнгисийн усан флотын ойролцоо Оросын хөлгүүд байлдааны сумаар бэлтгэл хийсэн байна.
Хар тэнгист өдгөө Украин, АНУ-ын хамтран зохион байгуулсан “Далайн сэвшээ 2021” цэргийн сургуулилалт үргэлжилж байна. Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Оросын гэх хэсэгт Нэгдсэн Вант улсын байлдааны хөлөг нэвтэрсэнд Москва анхааруулах гал нээж, замд нь бөмбөг хаясанаас болж Кремль, НАТО хоёрын дунд үл ойлголцол үүсчээ.
Тухайлбал, Их Британи байлдааны хөлөг хил зөрчсөн тухай Оросын мэдээг үгүйсгэж байгаа бол Москва “Далайн сэвшээ” цэргийн сургуулилалтыг тууштай эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Оросын Батлан хамгаалах яам өмнө нь санаа зовж буйгаа илэрхийлэн, “Шаардлагатай бол ОХУ үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд бүхнийг хийнэ” хэмээн мэдэгдэж байв.
ОХУ-ын Хар тэнгис дэх усан флотоос мэдээлснээр, хоёр ч хөлөг онгоцны салаа байлдааны сумаар ус, агаар дахь байг устгаж, бэлтгэл хийжээ. Харин “Далайн сэвшээ 2021” сургуулилалтад НАТО болон бусад холбоотнуудын 5000 орчим цэрэг, 30 байлдааны хөлөг, 40 нисдэг техник оролцож байгаа бөгөөд дахин хоёр долоо хоног үргэлжлэх юм.
Эх сурвалж: REUTERS
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ