Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ-ын мэргэжилтнүүд коронавирусээр халдварласан эсэхийг тодорхойлдог мэдрэгч бүтээжээ

 
Америкийн мэргэжилтнүүд коронавирусний халдвар авсан эсэхийг тодорхойлдаг жижиг зөөврийн мэдрэгч бүтээсэн тухай Массачусетсийн технологийн дээд сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.
Уг мэдрэгчийг Массачусетсийн технологийн дээд сургууль, Харвардын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн бөгөөд амны хаалт, лабораторын халаад болон бусад хувцсанд тогтоох боломжтой аж.
Амны хаалтыг зүүснээс цаг хагасын дараа мэдрэгч халдвар авсан эсэх талаарх мэдээллийг өгдөг байна. Мэдээллийг нууцлахыг хүсвэл хариу нь эргэн тойрны хүмүүст харагдахгүй байхаар тохируулж болдог гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хэдэн жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн ийм төрлийн мэдрэгчийг өмнө нь Эбола, Зика вирусний халдварыг илрүүлэхэд ашиглаж байжээ. Уг мэдрэгчийг бусад вирусийг илрүүлэхээр ч тохируулж болдог аж.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д халдвар авсан нийт хүний тоо 33.6 сая давж, 604 мянга гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орсон хэвээр байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ