Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Бороо орсон үед яндангаа авч, өрхөө бүтээж унтсанаас 28 иргэн угаартсан"



Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, "Тавантолгой түлш" компанийн төлөөллүүд галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хий мэдрэгчийг зөв ажилууллах, зуух яндангийн битүүмжлэлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Таван Толгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Г.Буянжаргал “Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг шалгах ажлыг хийлээ. Зарим айлууд угаар мэдрэгчийг авсан мөртлөө ажиллуулахгүй байна.  Сүүлд 15 өрхийн 28 хүний угаартсан тохиолдол гарсан. Эдгээр айлууд бороо орсонтой холбоотойгоор яндангаа авч, өрхөө бүтээж унтсанаас угаартсаныг тогтоосон. Тухайн иргэд хөнгөн хэлбэрээр хордсон байна. Шахмал түлш нягтрал ихтэй учраас шаталт маш удаан. Тиймээс яндангаа сугалж авч болохгүй. Манай хяналтын ажилтнууд монгол гэрт амьдарч буй иргэдээ гарын доорх материалаар агааржуулалтын хоолойг хийж өгч байна. Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа сугалж авах нь өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм.
“Таван Толгой түлш” компаниас Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх үндэсний хорооноос зарласан “Яндангаа хөөлье” аянд нэгдсэн.  Мэргэжлийн яндан хөөлөгчид 2 мянга гаруй өрхийн янданг үнэ төлбөргүй хөөлж байгаа. Ялангуяа өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй өрхүүдийн янданг хөөлөх, пийшин зуухыг үнэгүй засварлах ажлыг хийж байна.
Угаарын хийн мэдрэгч аваагүй айл өрхүүдэд ойрын хугацаанд тараана” гэлээ.
Ц.Янжиндулам
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ