“Pfizer” болон “AstraZeneca”-ийн “Covid-19”-ийн эсрэг вакциныг "хавсран" хийхэд дархлаа өндөр тогтож байгааг Оксфордын их сургуулийн судалгаа харууллаа.
Мөн дөрвөн долоо хоногийн зайтай вакцины тунг хийхэд өндөр үр дүнтэй хамгаалж байгаа нь батлагдсан байна.
Үүнээс гадна дархлаажуулалтын явц хурдацтай сайн явагдаж байгаа улсуудад ч “Delta” мутаци тархаж байгаа талаар “Johns Hopkins” их сургуулиас анхааруулжээ.
“Johns Hopkins Bloomberg School”-ийн Ректор Жошуа Шарфстейн“Вакцинжуулалтаа маш сайн явуулж байгаа орнуудад “Covid-19”-ийн “Delta” хувилбар тийм ч их хөнөөлтэй биш байж магадгүй. Гэхдээ дархлаажуулалтын явц давгүй сайн явж байгаа Их Британид халдварын тохиолдол өсөж байна, нас баралт ч өсөх төлөвтэй. АНУ-ын вакцинжуулалт дунд зэрэг явагдаж байгаа зарим мужид ч энэ мутаци тархах эрсдэлтэй гэсэн үг юм. Энэ вирус хурдан тархдаг гэдэг утгаараа зарим улс орнуудад энэ зун ч дэгдэх боломжтой. Улс орнуудын эмнэлгийн ачаалал нь дахин нэмэгдэж эхэлнэ гэсэн үг” гэж онцоллоо.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv