Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагийн дотор 11765 хүнээс шинжилгээ авахад 2231 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 98050 болж байна. 1289 нь Улаанбаатарт, 934 нь орон нутагт бүртгэгдэж, эрүүл мэндийн 8 ажилтан халдвар авчээ.
55-83 насны 12 хүн нас баржээ. Нэн хүнд хэлбэрээр нас барсан. Нийт 459 хүн амиа алдаад байна.
Сүүлийн 24 цагт 886 хүн эмнэлгээс гарсан байна. Нийт эдгэрсэн хүний тоо 64354 болж байна.
Нийт 12415 хүн эмчлүүлж байна. Үүнээс,
- хөнгөн 7967
- хүндэвтэр 3087
- хүнд 1140
- маш хүнд 221 хүн байна" гэлээ. Гэрийн хяналтад 20795 хүн эмчлүүлж байна.