Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Биеийн байдал маш хүнд байсан 79 настай иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагт 380 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад 31 эерэг хариу гарсан байна. Арвайхээр суманд өмнө батлагдсан голомтын ойрын хавьтлаас 2, Баян-Өндөр суманд мөн өмнөх голомттой холбоотой 7, Нарийнтээл сумын Баянтээг багт 19, Бүрдэд 3 тохиолдол тус тус батлагдаад байна.

Дээрх хугацаанд 505 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр 7, Есөнзүйл 5, Нарийнтээл 5, Хайрхандулаан 2, Бат-Өлзий 3, Гучин-Ус 1,нийт 27 хүний хариу эерэг гарчээ.Аймгийн хэмжээнд 12 эмнэлэгт 475хүн эмлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал маш хүнд, 6 нь хүнд, 17 нь хүндэвтэр, 450 хүний биеийн байдал хөнгөн байна.

Аймгийн БОЭТ-д коронавируст халдвараар 9дэх хоногтоо эмчлүүлж байсан,79 настай, архаг суурь өвчтэй иргэн биеийн байдал маш хүнд оноштойгоор нас барлаа. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ