Дорнод аймгийн Онцгой комиссоос 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагаас мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд халдвар тархсан болон бүртгэгдсэн бүс нутгаас Дорнод аймагт ирэх, гарах, аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Энэ хугацаанд зорчигч, тээврийн хэрэгслийг аймгийн болон сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрснөөр холбогдох нотлох баримтыг үндэслэн хяналттайгаар нэвтрүүлэх юм. Үүнд:
1. Иргэдийн зөвшөөрөгдөх хөдөлгөөн:
-эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах (13А, 13Б маягт)
-буяны ажилд оролцох (зөвхөн эцэг, эх. үр хүүхэд, төрсөн ах дүү)
-өөрийн үндсэн хаягандаа ирэх, буцах иргэд
-үндсэн ажлын байрандаа очих, ирэх
2. 3өвшөөрөгдсөн ажил, үйлчилгээ:
-мал аж ахуй
-газар тариалан
-хүнсний ногоо, жимс тариалах
-уул уурхай, газрын тосны ашиглалт /хайгуул хамаарахгүй/
-барилга, зам, эрчим хүч, харилцаа холбооны бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ
3. 3өвшөөрөгдсөн ачаа, тээвэр:
-хүнс
-шуудан карго
-эм. эмнэлгийн хэрэгсэл
-барилгын материал
-шатахуун, тос тосолгооны материал
-уул уурхайн бүтээгдэхүүн
-техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл
-цахилгаан бараа, гэр ахуйн тавилга
-мал амьтны тэжээл
-мал, мах махан бүтээгдэхүүний тээвэр зөвшөөрөх бөгөөд 705846476.mn хаягт хүсэлт өгч зөвшөөрсний үндсэн дээр хөдөлгөөн үйлдэнэ.