Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөстлөгийн үеийг давсан ч мөхлийн ирмэгт ирээд буй монгол бөхөн



  • Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан нэн эртний амьтан юм. Энэ нь ойролцоогоор 250 мянган жилийн өмнөх цаг хугацаанд хамаарна
Уншигчдынхаа экологийн мэдлэгт зориулж монгол бөхөнгийн тухай сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ. Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг бөгөөд монгол бөхөн нь зөвхөн манай оронд амьдардаг, нэн ховор амьтан юм. 
Бөхөнгийн тоо толгой өссөн боловч эрсдэл буураагүй 
2014 онд Монголд 15 мянга гаруй бөхөн идээшлэн амьдардаг байв. Гэвч зөвхөн Монголд нутагладаг бөхөн хэмээх энэ амьтан сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, хүйтрэл, халдварт өвчин болон хүний хүчин зүйлийн улмаас хорогдож, 2018 оны байдлаар ердөө 3800 гаруй тоо толгой үлджээ. Харин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч энэ оны нэгдүгээр сард хийсэн тооллогоор 5074 монгол бөхөн бүртгэгдсэн нь баяртай мэдээ юм. Хэдийгээр тоо толгой нь өссөн нь сайн мэдээ мөн боловч хууль бус ан, малын тоо толгойн хэт өсөлтөөс шалтгаалсан бэлчээрийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, халдварт өвчин зэрэг олон аюул бөхөнд заналхийлж буйг судлаачид анхааруулж буй. 
Бөхөн хэмээх нэрний учир
Сүргээрээ идээшлэн амьдардаг эл амьтан хурдлан давхихдаа хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийдөг учир бөхөн хэмээн нэрлэсэн байна. Мөн Соргог бөхөн, Монгол бөхөн, Татаар бөхөн, Хорхой бөхөн хэмээх нэрлэх нь ч бий. Харин шинжлэх ухаанд Saiga tatarica mongolica хэмээн нэрлэдэг. Монгол бөхөн 2002 онд Дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос гаргасан улаан номонд эмзэг гэсэн ангилалд, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай олон улсын конвенцийн хатуу чанд хяналтан дор худалдаалах амьтдын жагсаалтад мөн дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад тус тус бүртгэгджээ. 
Монгол бөхөн мөстлөгийн үед амьдарч байсан хамгийн эртний амьтны нэг
Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт тархан амьдардаг монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан нэн эртний амьтан юм. Энэ нь ойролцоогоор 250 мянган жилийн өмнөх цаг хугацаанд хамаарна. 
Монгол бөхөнгийн хоргол ургамлын бордоо болдог

Бөхөн нь сүрэглэж бөөнөөрөө явдаг тул бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулан, хөрсийг сийрэгжүүлдэг байна. Мөн
хоргол нь говь цөлийн бүсийн хөрсөнд бордоо болдог аж. Мөн говь цөлийн амьтдын идэш тэжээлийн гинжин холбооны төв болдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал, саарал чоно, шүлүүс, тас, цармын бүргэд зэрэг махчин амьтад монгол бөхөнг барьж иднэ. Харин идүүлсэн амьтны сэг үлдцээр шар үнэг, дэг, үнэг, хүрэн үен, элээ, хэрээ, шаазгай зэрэг амьтад болон олон зүйл махчин шавж хооллодог. Тийм ч учраас монгол бөхөнг цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан гэж үздэг. 
Монгол орны хамгийн хурдан хөхтөн амьтан бол бөхөн 
Соргог бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхидаг бөгөөд цагт 80 км хүртэл хурдалдаг байна. Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том учир хурдан давхих, удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог аж.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ