Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Анхаар! Мухар сүсгээс үүдэн хууль бусаар ан амьтанг агнах гэмт хэрэг зөрчил үйлдэгдсээр!!!


Иргэдийн дунд аливаа өвчинг эдгээж анагаадаг гэх мухар сүсэг, амнаас ам дамжсан цуу ярианаас үүдэн хууль бусаар ан амьтанг агнах гэмт хэрэг зөрчил үйлдэгдсээр … !!! Түүхий мах, амьтны цусаар халдварлах өвчлөл ч гарсаар !!! Амь нас эрүүл мэндээрээ хохирсоор!!!
Нийгмийн сүлжээнд гөрөөчид алсан ан амьтныхаа зургаар сайрхаж муйхарлана.
Зогс 
Өдрөөс өдөрт ан амьтан хорогдон устаж байгалийн эко систем алдагдаж буй өнөө цагт иргэн бүр унаган байгаль эх болсон газар шороо , ургамал, ногоон бүсээ хамгаалахыг ЭХ БАЙГАЛЬ биднээс шаардаж , гуйж байна.
Анзаарч нэг хараач ! Хэдхэн жилийн өмнө урсдаг байсан гол ширгэж, онгон байгальдаа эзэн нь болсон сүрлэг ан амьтад минь хорогдож, сүүдэрт нь налайн суудаг модод цөөрч байна. Ирээдүйдийг ямар дүр төрхтэй үлдээх бол !!! Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гэдгийг дор бүрнээ бид ухамсарлан санаж хандлагаа өөрчилмөөр байна
Шинэжлэх ухаанаар нотлогдоогүй албан ус ам дамжсан ярианаас үүдэж амьтны ам хороож, эрүүл мэндээрээ дэнчин тавих ИРГЭН ТА энэ тухай бодоод нэг үзээрэй!
Улаанбаатар хотын Нарантуул, Баянзүрх захууд, мөн галт тэрэгний буудал болон бэлэг дурсгалын дэлгүүрүүдээс хууль бус ангийн мах эд эрхтэнг худалдан авч үүнээс үүдэн халдварт өвчлөл авсаар байна !
Хууль бус агнуур, худалдаа
ховор ан амьтдын жагсаалтыг уртасгасаар…
Ан амьтдыг сvйрлийн ирмэгт хvргэж байгаа нэг том хvчин зvйл бол ангийн гаралтай тvvхий эд, бvтээгдэхvvний зохисгvй буюу хууль бус худалдаа юм. Vvнийг ихэнх хvмvvс хулгайн ан ихэсээд ан амьтан цєєрч байна гэж ойлгодог нь єрєєсгєл талтай.
Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нєхцєл боломж бол ангийн гаралтай эд зvйл, тvvхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм.
ЭХ БОЛСОН БАЙГАЛЬ ДЭЛХИЙ ,НЭГ УС УНДААЛЖ НЭГ АГААРААР АМЬСГАЛЖ ЗЭРЭГЦЭН ХАМТ ОРШИЖ БУЙ АН АМЬТДАА ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ!
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ