Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвар авсан 78 хүн хэвтэн эмчлүүлж байна



Ховд аймагт өчигдөр коронавирусний халдвар авсан хүний тоо 12-оор нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 354 болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол наймаар нэмэгдэж, нийт 362 боллоо. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирсэн дөрөв, тусгаарлан ажиглах байранд байсан гурван иргэнээс халдвар илэрчээ. Мөн Жаргалант сумын Бугат багт оршин суух нэг иргэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвдхандаж сайн дурын шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн аж. Мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлыг бүрэн олж тогтоохоор тандалт судалгаа хийж байна.

“Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 78 хүн хэвтэн эмчлүүлж байна.Мөн Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 375, тусгаарлан ажиглах байранд 169, гэрийн тусгаарлалтад 214, гэрийн ажиглалтад 669 иргэн байна.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ