Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэ сарын эхний хагаст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 зөрчил гарчээ



Булган аймгийн Цагдаагийн газар сүүлийн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ сарын эхний хагаст архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 34 зөрчил гарчээ. Эдгээр зөрчлийн 10,0 хувийг эмэгтэй хүн үйлдсэн байна.

          - Сүүлийн үед зам тээврийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна. Хот хоорондын замын хөдөлгөөн чөлөөтэй болсон, аялал жуулчлалын улирал эхэлж байгаа зэргээс шалтгаалан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Тээврийн хэрэгслээ согтуу жолоодох нь амьдралаараа дэнчин тавиад нүдээ аниад явж байгаа хэрэг гэж аймгийн Цагдаагийн газрын ажилтан, дэд хурандаа Э.Ариунчимэг ярилаа. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 450 хүн согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн эрсдэлээс хамгаалсан байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ