Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон улсын олимпийн хороо Н.Түвшинбаярын талаар ИЙМ ТАЙЛБАР ирүүлжээ

 
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Н.Түвшинбаярын албан тушаалыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг Олон Улсын олимпын хороо 2021 оны 06 дугаар сарын 4-нд талархан хүлээн авснаа илэрхийлсэн албан захидал ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Уг албан бичигт,
Танай Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийн талаар
Эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч танаа,
Танай ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан "Ноён Н.Түвшинбаярын холбогдсон ноцтой хэрэг болон үргэлжилж буй шүүх хурлын улмаас түүнийг Монгол Улсын ҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаас түр хугацаагаар түдгэлзүүлэх" шийдвэрийг бидэнд мэдэгдсэн таны 2021 оны 5 дугаар сарын 29-ний захидлыг талархан хүлээн авснаа мэдэгдэж байна.
Энэхүү шийдвэр нь Олимпын хөдөлгөөнийг удирдан зохион байгуулдаг ёс зүйн зарчим, удирдлагын стандартуудтай бүрэн нийцэж байгаа юм. Мэдээж ҮОХ-нууд нь Олимпын хөдөлгөөний бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгэн адил эдгээр зарчмыг даган мөрдөж, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагатай билээ.
Уг нөхцөл байдлын үр дүнд ноён Н.Түвшинбаярыг удахгүй болох Олимпын наадамд оролцох ҮОХ-ны төлөөлөгчдийн жагсаалтаас шууд хасах бөгөөд тэрээр ямар ч байдлаар итгэмжлэл авахгүй гэж бид ойлголоо.
Мөн танай ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу та ҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллаж, тодорхой хугацаанд ҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эзэмшинэ гэж бид ойлгож байна. Бид үүнийг зохих ёсоор тэмдэглэсэн бөгөөд ОУОХ-ны мэдээллийн санг аль хэдийн шинэчилсэн болохыг баталж байна.
Эцэст нь, бид Н.Түвшинбаяраас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан захидлын хуулбарыг хавсаргасан бөгөөд танай ҮОХ-ны зүгээс энэ талаар зохих арга хэмжээ авна гэж найдаж байна.
Олимпын хөдөлгөөний ёс зүй, нэр хүндийг хамгаалах чиглэлээр танай ҮОХ-ноос хариуцлагатай арга хэмжээ авсанд талархал илэрхийлье. Мөн цаашдын үйл явдлын талаар бидэнд мэдээлэхийг хүсэж байна.
Хүндэтгэсэн,
Жеймс МАКЛЕОД
Олимпын эв санааны нэгдэл, ҮОХ-той харилцах Захирал гэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ