Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын 25 тохиолдол батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдол 133 боллоо. Зургадугаар сар гарсаар нийт 48 тохиолдол батлагдаад байгаа бол сэжигтэй 17 тохиолдол байна. Дээрх тохиолдлуудыг тусгаарлах 1, 2 дугаар эмнэлэгт шилжүүлжээ.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 301 хүнийг тогтоож, тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад аваад байгаа аж.
Сүүлийн хоногт 551 PCR, 1120 түргэвчилсэн сорилын шинжилгээ хийсэн байна.