Онгон суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрч, 5 дугаар сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар дахин тэг зогсолт хийжээ. Тодруулбал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан иргэдээс таван эерэг, нэг сул эерэг тохиолдол илэрч, улмаар PCR шинжилгээг авч илгээжээ. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээгээр дээрх сэжигтэй тохиолдлын эзэд нь түүхий эдийн ченжүүд бөгөөд хүүхдийн үсний найрт олноороо очсон байжээ. Одоогоор тэдний ойрын харьцагчдыг тогтоох судалгааны баг ажиллаж байгаа аж. Эхний ээлжинд ойрын 17 иргэнээс PCR шинжилгээг авсан, хариу хүлээгдэж байна. Тус аймагт сүүлийн 72 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар АНЭ-т 15 иргэн хэвтэн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.